Өмнөговь аймагт "Монгол гэрийн халаалт дулаалга, агаар сэлгэлтийн багц" төсөл хэрэгжиж байна.

МОНГОЛ ГЭРИЙН ХАЛААЛТ ДУЛААЛГА, АГААР СЭЛГЭЛТИЙН БАГЦ

Халаалт дулаалгын багц нь танай гэр бүлд эрүүл мэнд, тав тух, санхүүгийн хэмнэлтийг авчирна.

ЧИП Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн багц бүтээгдэхүүнүүдээ Монгол мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу зөв дараалалаар доорхи видео зааврын дагуу дулаалж гүйцэтгэх нь гэрийн дулааныг тогтвортой байлгаж эрчим хүчний хэмнэлтийг бий болгон дулаан, цэвэр, аюулгүй орчныг ханган тухтай сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

Халаалт дулаалгын багцад хамрагдалт

2021 онд

2022 онд

2023 онд

82 өрх

85 өрх

165 өрх

Халаалт дулаалгын багцыг Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран 2021 онд 82 өрх, 2022 онд 85 өрхөд нэвтрүүлсэн. 2023 онд 165 өрхийг хамруулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийт 332 өрхийг хөнгөлөлттэй үнээр халаалт дулаалгын багцад хамруулж иргэд тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэх юм. Цаашид төслийг Даланзадгад суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Халаалт дулаалгын багц хэрэглэгчдийн сэтгэгдэл

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Лавлах утас: 7222-7227

2024 он